Компьютерйи сүлжээ
Компьютерийн
сvлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол,
техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг тєхєєрємжєєс
нєгєє рvv єгєгдєл дамжуулах, хvлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз
руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог. Компьютерийн хамгийн том сvлжээ нь
Интернэт юм.
Компьютерын сvлжээний тvvх
Компьютер vvсэж хєгжиж эхэлсэн 1950-60-аад оны vеээс компьютерийн
сүлжээ үүссэн. 1950-аад онд цоолсон карднуудыг ашиглан мэдээлэл
боловсруулдаг "эртний" компьютерууд ашиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ vед дэлхий дээрхи нийт
компьютерын тоо нь хэдхэн арваар тоологдох тун
цєєхєн байжээ. Иймд эдгээрийг хооронд нь холбох "гайхамшигт" санаа
хэний ч толгойд ордоггvй байсан. 1960-аад онд компьютеруудыг mainframe гэж нэрлэгдэх гол толгой компьютерт холбож сvлжээ vvсгэх технологи гарч
ирсэн.
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах үндсэн
хэсгүүдэд хуваана.
LAN-(Local Area
Network)-Дотоод
сүлжээ
MAN-(Metropolition
Area Network)-Хотын
сүлжээ
WAN-(Widw Area
Network)-Өргөн
бүсийн сүлжээ
PAN-(Personal Area Network)-Хувийн
сүлжээ
CAN-(Campus Area
Network)-Цогцолборын
сүлжээ
LAN (Local Area Network)
Газар
зvйн хvрээгээр хязгаарлагдмал зєвхєн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга
доторх аль нэг байгууллагын 2 ба тvvнээс дээш тооны компьютерvvд, сvлжээний бусад
тєхєєрємжvvдийг хооронд нь тусгай тєхєєрємж, кабелиар холбосноор дотоод сvлжээ
буюу LAN vvсдэг. Дотоод сvлжээнд
холбох компьютер, бусад
тєхєєрємжvvдийн
тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгvй байдаг бєгєєд нэг сvлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага
мянгаас илvv компьютер
холбосон
байдаг жишээтэй. LAN сүлжээний
холболтын сувгийн өгөгдөл дамжуулах хурд нь 10-100megabit байна.Сервер ажиллуулан
түүнд холбогдсон ажиллагсдын компьютер хэвлэгч төхөөрөмжүүд нь дотоод сүлжээний
жишээ юм.
MAN сүлжээ
MAN гэдэг нь хэд хэдэн локал
сүлжээ нийлсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл хэд хэдэн байгууллагуудыг холбосон
сүлжээ юм. Энэ сүлжээг газарзүйн байрлалын хувьд 10-100 км-ын хооронд үүсгэж
болно.MAN
нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан
байдаг.
WAN сүлжээ
Өргөн
бүсийн сүлжээ нь харьцангуй том газар нутгийг хамарах бөгөөд хот улсуудын
хооронд дамжин тухайн улсуудын томоохон технологийн компаниудаар дамжин хэрэгждэг.Газарзүйн
байрлалын хувьд 100-ээс дээш байдаг юм.
WAN сүлжээний
нэг жишээ нь Интернет юм.
PAN сүлжээ
Хувийн
сүлжээ гэдэг нь 1-хүний хэд хэдэн тоног төхөөрөмжийн харилцаа холбоо.Хувийн
сүлжээ нь компьютер холбосон принтер,скайнер,утас болон зөөврийн хэрэгслүүд орж
болох бөгөөд эдгээрийг холбосон USP технологиор хооронд холбосон жишээ юм.PAN-гийн цар хүрээ нь ихэнх тохиолдолд 10 метр
орчим л байдаг.
CAN сүлжээ
Цогцолборын
сүлжээ нь 2 болон түүнээс дээш сүлжээ холбосон боловч ойрхон газард
хязгаардагдмал оюутнй хотхон үйлдвэрийн сүлжээг хамааруулан хотын сүлжээ буюу MAN-тай төстэй байдаг боловч хамрах
газрын
хувьд жижиг байдаг.
Сүлжээний төхөөрөмжүүр
HUB
2 болон түүнээс дээш
компьютерийн дотоод сүлжээнд холбох.
Дараах
үүрэг зохион байгуулалттай.
Дотоод
сүлжээний гол төхөөрөмж
Star бүтэцийн
сүлжээнд хэрэглэгддэг.
Сигалийг
өсгөх зориулалттай.
Портын тоо нь 4, 8,
16, 24,
32, 64
hub-to-computer
/network card/
Давуу
тал нь : сүлжээн дэхь нэг
кабель ажиллахгүй болоход бусад компьютерүүддээ
нөлөөлдөггүй.
Switch
Switch нь мэдээлэл
дамжих явцад тухайн мэдээллийн хvрэх дараагийн цэг, тvvнд хэрхэн хvрэх замыг нь
зааж өгөх зорилготой сvлжээний төхөөрөмж юм.
Дараах
үүрэгтэй.
Өгөгдөл дамжих замыг заадаг.
router-ын функцыг
агуулдаг
Сvлжээгээр өгөгдлийн дамжуулалтыг тодорхойлох талдаа router -ээс илvv энгийн, хурдан
OSI -ын Data-Link түвшинд хамаардаг .
Мөн
Network Layer
хамаардаг .
Үүнийг IP switch гэж нэрлэдэг.
Bridge
Bridge нь зөвхөн хоёр
дотоод сүлжээг хооронд нь холбох зориулалттай төхөөрөмж.
Дараах
үүрэгтэй:
Дотоод сүлжээний
ачааллийг хянах,
гарцыг чөлөөтэй болгох
дотоод сүлжээний
картны MAC хаяглалтын тусламжтайгаар ажилдаг.
Repeater
Repeater-г хол зайнд
кабелиар холболт хийхэд сигналыг өсгөх зориулалтаар ашигладаг. Энэ нь оролт
гаралтын нэг нэг порттой төхөөрөмж юм.
Дотоод сүлжээнд
цахилгаан холбоо
Телеграф
утасгүй холболт
радио релейны шугаманд
алсын зайд сигналыг өсгөх.
Router
Router-ын
тусламжтайгаар интернэтийн сүлжээнүүдийн хооронд мэдээлэл дамжуулах боломжтой
болдог.
Дараах
үүрэгтэй:
Өгөгдлийг
хамгийн дөт замаар хүргэх,мэдээллийг найдвартай дамжуулана.
Илгээгч
болон хүлээн авагчийн IP хаягыг
агуулдаг.
Уг
хаягаар өгөгдлийн дамжих чиглэлийг тодорхойлдог.
Томоохон
сүлжээн дээр пакетний ачааллыг зохицуулах үүрэгтэй.
Router нь
өмнө Gateway гэж
нэрлэгдэг байсан.
Сүлжээний интерфэйсийн карт
Сүлжээний
карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч
гэдэг) нь компьютерийн сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг
олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руу физик хандалтыг олгодог
ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.
Модем
Модем нь Modulator Demodulator гэсэн
vгний товчлол бөгөөд компьютерт боловсруулсан өгөгдлийг телефон шугамаар
дамжуулахын тулд аналог руу хувиргаж модуляци хийх vүрэгтэй. Мөн телефон
шугамаар дамжин ирсэн аналог сигналыг компьютерт хvлээн авахдаа тоон сигнал руу
хувирган демодуляци хийдэг. Анх 1960-аад онд модем бий болсон ба терминалаас
компьютер луу телефон утасны шугамаар дамжин холбогдох зориулттай хийгджээ.
Анхны модемын хурд 300 bps (bit per second) байсан бол 1998 оны сvүлээр 56Kbps
хурдынхыг ашиглаж эхэлсэн. Мөн өндөр хурдын xDSL системийн модемыг ашиглах
болсон.
Сүлжээний топологи
Сүлжээний
топологи гэдэг нь компьютер, кабель болон бусад бүрэлдэхүүн хэсгүүд нь хэрхэн
холбогдож байгаа физик болон логик хэлбэрийг хэлнэ.
Bus топологи
Энэ
топологи нь хамгий өргөн тархсан салаа буюу сегмент гэж нэрлэгдэх ерөөнхий
кабель компьютер болон төхөөрөмжүүдэд шууд холбогдож энэ топологий үүсгэдэг.Бүх
компьютерууд 1 ерөөнхий кабелд цувран холбогдсон байна.
Bus топологийн
давуу тал
Жижиг
сүлжээнд найдвартай ажиллагатай
Өртөг
хямд суурьлуулахад хялбар
Хамгийн
бага хэмжээний кабел шарддаг
Компьютер
нэмж холбоход хялбар
Bus топологий
сул тал
Төхөөрөмжүүд
ба кабелийг салгахад төвөгтэй
Төхөөрөмжинд
алдаа гарахад сүлжээ тасрна
Star буюу
одон топологи
Хэрэв
компьютерууд төв компьютер эсвэл хабаар холбогдсон байрлалтай бол star топологи болно.Энэ үед бүх компьютерууд
хабаар холбогдсон байдаг.Ster нь
сүлжээний хамгийн өргөн хэрэглэгдэх топологи юм.Сүлжээг байгуулахад UTP буюу хамгаалттай хос утсан кабелийг
ашигладаг.
Давуу
тал
Сүлжээнд
гэмтэл гарахад олж тогтооход хялбар
Өндөр
хурдтай сүлжээг өргөжүүлэхэд тохирсон
Шинээр
төхөөрөмжүүд нэмж холбоход хялбар
Сул
тал
Холбоолтын
төхөөрөмж ажиллахгүй бол сүлжээ зогсдог
Bus топологийг
бодвол харьцангуй их хэмжээний кабел шаарддаг
Ring буву цагираг топологи
Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх
маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг. Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг
чиглэлд хийгдэнэ. Зарим тохиолдолд хос кабель ашиглан хоёр чиглэлээр зохион
байгуулагдсан байдаг. Энд өгөгдлийн дамжуулалт нь маркер гэгдэх тусгай багцыг
ашиглаж явуулдаг, төхөөрөмжүүд нь бүгд тэгш эрхтэй оролцдог. Өмнөх хоёр
топологиос ялгаатай нь идэвхтэй топологи юм. Кабельд холбоотой төхөөрөмж бүр
репитерийн үүргийг гүйцэтгэнэ.Нэг төхөөрөмж ажиллахаа боливол сүлжээ ажиллахаа
болино.
Давуу
тал
Салаа хамгийн бага хэмжээний кабел шаарддаг
Суурилуулахад энгийн, кабелийн хувьд хэмнэлттэй, хямдхан
байдаг
Сүлжээний ажиллагааг зогсоохгүйгээр нэмж
төхөөрөмж холбож болно.
Сул тал.Кабелийн
гэмтэлтэй хэсгийг олж тогтоох, тусгаарлахад төвөгтэй. Сүлжээний дамжуулах хурд төхөөрөмжийн
тооноос урвуу хамаарна. Гол магистрал кабель, терминатор гэмтэхэд сүлжээ
ажиллах боломжгүй болно.
Tree буюу мод
Өөрөөр бас
star гэж нэрлэдэг бөгөөд хоорондоо холбоотой хэд хэдэн салаа топологиос
тогтдог. Үүнд 1 салаа сегмент нь хабд холбогдон цаашаа хэд хэдэн салаа болон
задардаг. Улмаар эдгээр салаа г мөн хабын тусламжтайгаар задлан цааш хэд хэдэн
салаа үүсгэх маягаар одон топологийн шинж чанарыг нэмж оруулдаг. Гэхдээ эдгээр
салаа буюу түвшний тоо хязгаартай байдаг.
Tree(мод)топологи Энэ топологи нь өөр хоорондоо Bus схемээр холбогдсон бүлэг
Star схемээс тогтоно.Түүнээс салбарлаж гарсан Star топологиудыг
түүний мөчрүүдтэй зүйрлэж болно. Хэрвээ суурь шугам гэмтвэл сүлжээ бүхэлдээ
ажиллагаанаас гарна. Гэхдээ нэг мөчир нь ө.х нэг Star схем нь дотроо ажилласан
хэвээр байна. Жижиг газар, байгууллагад ийм схем тохиромжгүй. Харин их дээд
сургууль, коллеж гэх мэт газруудынтом хүрээтэй, олон салаатай сүлжээнд
тохиромжтой.
Сүлжээний
холболтын төрөл
Straight-Хамгийн түгээмэл
хэрэглэгдэх straight бөгөөд
үүнийг компьютер свичний хооронд эсвэл компьютерийн хабийн хооронд заалгадаг.
1-Шарын
цагаан
2-Шар
3-ногооны
цагаан
4-Цэнхэр
5-Цэнхэрийн
цагаан
6-Ногоон
7-Борын
цагаан
8-Бор
Кабелийн 2 үзүүрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT
гэгдэх кабельболох бөгөөд компьютераа свич, хабтай холбоход ашиглагдана.
Crossover
1-Ногооны
цагаан
2-Ногоон
3-Шарын
цагаан
4-Цэнхэр
5-Цэнхэрийн
цагаан
6-Шар
7-Борын
цагаан
8-Бор
Кабелийн
нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг Straight
кабельтай адилхан хавчина. Өөрөөр хэлбэл кабелийн хоёр үзүүр хоёр өөр
дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд
нь холбоход ашигладаг.
Rollover
1-Бор
2-Борын
цагаан
3-Ногоон
4-Цэнхэрийн
цагаан
5-Цэнхэр
6—Ногооны
цагаан
7-Шар
8-Шарын
цагаан
Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих ба
нөгөө үзүүрийг Straight кабелийнхтай адил хавчина. Ийм кабелийг энгийн
хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй
байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т
тохиргоо хийх үед хэрэглэдэг.
Register
file
Windows Registry гэдэг нь компьютер дэхь бүх
мэдээллийн нэгдсэн төв гэж хэлж болно. Энд үйлдлийн систем,
хардвер, инсталл гээд бүхий л компьютерийн хэсгүүдийн мэдээлэл агуулагдаж
байдаг бөгөөд ямарваа нэг өөрчлөлтийг компьютерт хийхэд энэ нь Windows
Registry-д тэмдэглэгдэж байдаг. Windows Registry-г нээхийн тулд RegEdit нэртэй
Windows-д агуулагддаг програмыг ашигладаг. Windows ХР болон 2000нд Start>Run
гэж ороод regedit.exe гэж бичиж OK дарна. Start менюгээс хайлтын хайрцгийг
гаргаж ирэн "regedit" гэж бичсэнээр доорх цонх гарч ирнэ.
HKEY_CLASSES_ROOT - нь бүртгэгдсэн бүх програмын мэдээллийг агуулах буюу түүнтэй
холбоотой файлуудыг
агуулна.
HKEY_CURRENT_USER - Хэрэглэж буй хэрэглэгчийн тодорхойлсон тохируулгыг агуулах,
хэрэв компьютер давхар хэрэглэгчтэй бол хэрэглэч тус бүрийн тохируулга байрлах
газар юм.
HKEY_LOCAL_MACHINE - Бүх хэрэглэгчдийн тохируулгыг агуулах
HKEY_CURRENT_USER-ийн нэг хэсэг болох хэрэглэгч бүрийн тухайлсан мэдээллийг агуулах
HKEY_CURRENT CONFIG - Асаж унтрахтай холбоотой файлын агуулах. Энэ нь зөвхөн
компьютер унтарч асахад хэрэглэгдэх бөгөөд хатуу дискэнд хадгалагдаггүй.
Кабел
Өнөө үед компьютерийн
сүлжээг байгуулахад дараах үндсэн 3 төрлийн кабелийг ашиглаж болно.
Коаксиал кабель.Энэ нь
дотроо 2 төрөлтэй
-Нарийн коаксиал кабель
-Бүдүүн коаксиал кабель
Хос утсан кабель. .Энэ нь
дотроо үндсэн 2 төрөлтэй байна
-Хамгаалтгүй хос утсан кабель(unsheild twisted pair UTP)
-Хамгаалттай хос утсан кабель(sheild twisted pair stp)
Шилэн буюу оптик кабель.
Энэ нь дотроо 2 төрөлтэй
-Олон жилтэй кабель
Нэг жилтэй кабел
Коаксиал кабель.
- Гол дамжуулагч утас нь тусгарлагч материалаар
хамгаалагдаж бусад нь түүнийг сүлжих маягаар ороогдон хийгдсэн дамжуулагч
кабелийг илэрхийлдэг.Үүнийг кабелийн телевиз болон компьютерийн сүлжээнд
ашиглагддаг. Коаксиал кабелийг компьютерийн дотоод сүлжээ буюу LAN-д ашиглагддаг.
RG-58, RG-8 гэсэн стандартуудтай. Өгөгдөл дамжуулах хурд нь 10-100 Mbps
·
Нарийн
коаксиал кабель (Thin coaxial cable).Энэ кабель нь 0.25 инчийн диаметртэй байдаг. Дохиог 185 м хол
зайд ямар нэгэн гэмтэлгүй дамжуулах бололцоотой. Дэлхий нийтэд өргөн тархсан
кабель нь RG 58 юм. RG 58 кабель дотроо хэд хэдэн төрөлтэй байна. Үүнд:
·
- RG 58/U – хатуу
зэс голтой кабель.
·
- RG 58 A/U –
багцалсан металл голтой кабель.
·
- RG 58 C/U –
цэрэг, дайны зориулалттай кабель гэж тус тус ангилдаг.
·
Нарийн коаксиал
кабелийг ашиглах үед BNC (British naval connector) коннекторыг ашигладаг.
Кабель бүрийн үзүүрт BNC коннекторыг хийнэ.
·
·
Бүдүүн коаксиал
кабель (Thick coaxial cable).Энэхүү
кабель нь 1 см диаметртэй, ихэвчлэн шар өнгийн бүрээстэй байдаг. Нэг сегментын
урт нь 500 м байдаг. Хатуу зэсэн голтой ба Ethernet технологиор хийгдсэн
сүлжээнд өргөн ашиглаггдаг. Бүдүүн коаксиал кабелийг бусад төхөөрөмжүүдтэй
холбогч коннектор нь Transceiver коннектор юм.
·
1. Хамгаалалтгүй хос
утсан кабель (Unsheilded Twisted Pair UTP). UTP кабелийг компьютерийн LAN сүлжээнд өргөн
ашигладаг. Дохиог 100 метрт найдвартай, ямар нэгэн алдаагүй дамжуулдаг. UTP
кабелийг ерөнхий байдлаар нь дотор нь тав ангилдаг. Үүнд:
·
а. Нэг хос дамжуулагч
утаснаас тогтдог ердийн telephone утасны кабель.
·
б. Өгөгдлийг 4 mb ps
хүртлэх хурдтай дамжуулахад өргөн хэрэглэгддэг дөрвөн хос утаснаас тогтсон
кабель.
·
в. Өгөгдлийг 10 mb ps
хурдтай дамжуулдаг дөрвөн хос утаснаас тогтсон UTP кабель.
·
г. Өгөгдлийг 16 mb ps
хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель.
·
д. Өгөгдлийг 100 mb ps
хурдтай, дөрвөн хосоос тогтсон UTP кабель гэж тус тус ангилдаг байна.
·
UTP кабелийг сүлжээний
карт болон бусад төхөөрөмжтэй холбохдоо RJ коннекторуудыг ашигладаг. 1-р
ангилалын кабелийн хувьд RJ11 коннекторыг ашигладаг байхад 2-5-р ангилалын UTP
кабельд RJ45 коннекторыг ашигладаг.
·
Хамгаалалттай хос утсан кабель.
(Sheilded Twisted Pair STP). STP
нь хосоороо эрчлэгдэн ороогдсон зэс утсан шугам юм. Ихэвчлэн албан
байгууллагуудын хvрээнд өргөн хэрэглэгддэг. Жирийн утасны шугамыг бодвол
гадуураа давхар тусгаарлагчаар бvрхэгдсэнээрээ ялгаатай байдаг. Хамгаалалтгүй
хос утсан кабелиар (UTP) гүйж байгаа дохио гадны нөлөөлөлд өртөх нь амархан
байдаг. Энэ нөлөөллийг арилгахын тулд STP буюу хамгаалалттай хос утсан кабелийг
ашигладаг. STP кабель соронзон долгионы шуугианыг багасгахын тулд хоёр тусдаа
зэс утас бие биеийгээ ороох маягаар байрласан байна. STP нь ихэвчлэн албан
байгууллагад хэрэглэгддэг.
Fiber optics
Шилэн юмуу пластик утас /нарийн кабель/ ашиглан мэдээлэл
дамжуулдаг технологыг шилэн кабелийн технологи гэнэ. Энэ кабелиар гэрлийн
импульсийг ашиглаж дохиог дамжуулдаг. Шилэн буюу оптик кабелиар дохио дамжуулах
үндсэн зарчим нь тоон сигналыг гэрлийн долгион болгон хувиргах явдал юм. Иймээс
энэ кабель нь гэрлийн долгионыг ашиглан мэдээлэл дамжуулах олон тооны шилэн
утаснуудаас бvрддэг байна.
Шилэн кабель нь жирийн метал кабелийг бодвол
дараах давуу талуудтай. Vvнд :
а. Зурвасын өргөн их байдаг. Өөрөөр хэлбэл,
сигналыг гэмтэлгүй, эвдрэлгүй дамжуулах зай нь 2 км байдаг.
б. Дохиог дамжуулах хурд нь 100 Mbps-ээс
их 1 Gbps-ээс бага байдаг.
в. Энэ дэвшилтэд технологи нь мэдээлэл дамжуулах
аналог системтэй харьцуулахад илvv хурдан технологи болох тоон системийг
ашигладаг.
г. Цахилгаан соронзон орны нөлөөлөнд бараг
ордоггүй.
Харин гол сул тал нь:
а. Тухайн кабелийг суурилуулахад их хэмжээний зардал
шаардагддаг.
б. Олон тооны шилэн утаснуудаас бүрддэг учраас хэврэг амархан
хагарч бутардаг байна.
Шилэн кабель нь орон нутгийн сvлжээнд ихэвчлэн ашиглагддаг
бөгөөд сvvлийн vед харилцаа холбооны компаниуд шилэн кабелийгvйл
ажиллагаандаа нэвтрvvлж байна.
Нэг жилтэй шилэн кабель нь өгөгдлийг зөвхөн нэг
чиглэлд дамжуулдаг. Харин олон жилтэй шилэн кабель нь өгөгдлийг хоёр чиглэлд
дамжуулдаг.
No comments:
Post a Comment